Бидний тухай

Австралийн Интрасьютикалс брэндийн албан ёсны төлөөлөгч “ИнтерШарм” гоо заслын эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн дэлхийд тэргүүлэгч дэвшилтэт технологоор бүтээгдсэн гоо сайхны шилдэг аппарат, тоног төхөөрөмжөөр бүрэн эмнэлэг юм. Манай эмнэлгийн арьс гоо заслын мэргэжлийн их эмч нар, ажлын олон жилийн дадлага туршлагатай мэргэжлийн гоо сайханчид, чадварлаг менежментийн баг хамт олон танд хамгийн тухлаг, хамгийн тансаг дээд зэрэглэлийн ая тухтай орчинд хамгийн таатай тааламжтай үйлчилгээг үзүүлэх болно.

Манай үйлчлүүлэгчид хурдан хугацаанд үр дүнгээ өгч цаг хугацааг хэмнэдэг, биед ямар нэг хор хөнөөлгүй, эрүүл аюулгүй, чанартай чадварлаг үйлчилгээг хүсэцгээдэг тул бид тэр бүхнийг ханган ажиллацгааж байна. Эрхэмсэг гоо бүсгүйчүүд, ноёд хатагтай та нартаа хамгийн тааламжтай үйлчилгээг үзүүлэх үүднээс эмнэлгийнхээ дизайн, эрүүл ахуйн нөхцөл, үйлчилгээний соёл, тав тух, ур чадвар дээр дээд зэргийн анхаарч ажилласны үр дүнд бид та бүхнийгээ өндөр зэрэглэлд хүлээн авч өндөр сэтгэгдэлтэйгээр үдэн гаргана.

Манайд орж ирсэн тэр мөчөөс таныг  дээд зэргийн тухлаг дулаан уур амьсгал угтан авах болно.