Нүүрний аппаратны үйлчилгээ

Derma Resurface - Үрчлээ, сорви, нүхжилт, язралтыг арилгахад урьд өмнө хэзээ ч ийм амархан байгаагүй!

Уг аппарат нь арьс гоо заслын салбарт арьсны жигд бус байдлыг шийдэж, арьсны гадаргууг эрүүл, уян хатан, толигор болгохоос гадна үрчлээ арилгах зорилготой хэрэглэгдэж буй хамгийн үр дүнтэй аппаратаар шалгарсан юм.

Аппаратны үйлчилгээ:

  • Үрчлээ арилгах
  • Зовхи тойрсон үрчлээ арилгах
  • Нүхжилт агшаах
  • Сорви бүдгэрүүлэх
  • Батганы хонхойж орсон сорвийг жигд болгох
  • Язралт арилгах, бүдгэрүүлэх
  • Арьс чангалах
  • Арьсны өнгө эрүүлжих, жигд болгох
  • Элластин, коллагены ялгаралт идэвхжүүлэх

Орох давтамж: 3-4 долоо хоногийн зайтай 3-6 удаа орно.

Үр дүн харагдах хугацаа: эмчилгээнд орсноос хойш 1-2 долоо хоногийн дараа мэдэгдэхүйц үр дүн харагдах ба 3 сарын хугацаанд үр дүн улам сайжирсаар байх болно.

Бүх эмчилгээг Ази, Номхон далайд эмчлэх эрхтэй нарийн мэргэжлийн Арьс - Гоо Заслын Эмч нар хийж гүйцэтгэнэ!

Нүүр

Нүүр Хүзүү

(Бусад хэсэгт эмчийн үзлэгээр тодорхой болно)

Нүүрний аппаратны үйлчилгээ

Carbon Peel
Нөсөө толбо сэвх бүдгэрүүлж, нүхжилт багасгах лазер төст үйлчилгээ

Radio Frequency үйлчилгээ
Радио энергийн давтамжаар арьс залуужуулах үйлчилгээ

Oxygen Jet Peel
Хүчилтөрөгчийн өндөр даралтаар арьсыг гүнээс нь цэвэрлэх үйлчилгээ

Арьсны өнгө сэргээх, үрэвсэл дарах үйлчилгээ

Carboxy
Арьсны өнгө сэргээж чангалах, нүхжилт багасгах үйлчилгээ

Бичил зүүн гуужуулалт
Далайн гүний цэнгэг усанд орших далайн коллагент хөвөнгийн бичил зүүний тусламжтайгаар арьсны нүхний бохирдол, үхжсэн арьсыг цэвэрлэх, арьсны эд эсийг шинэчлэх, арьсны өнгө сэргээх үр дүнтэй үйлчилгээ

Black Therapy (New)
Найрлагандаа хар нүүрс болон бичил нано-био соронз агуулдаг ба энэ нь биеэс чөлөөт радикалыг гадагшлуулж,антиоксидант үйлдэл үзүүлж, бичил цусны эргэлтийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах үйлчилгээ

Үр нөлөө :

  • Арьсны гүн бохирдол цэвэрлэх 
  • Арьсны өнгө сэргээх
  • Батганы үрэвсэл дарах
  • Нүхжилт багасгах

Батга цэвэрлэгээ, тэжээлийн массаж

Батга цэвэрлэгээ /массажгүй/

Лазер

Ургацаг лазераар авах
Гэрлийн энергээр ургацаг болон мэнгийг авах эмчилгээ

Сорвины лазер
Арьсанд үүссэн сорвийг гэрлийн энергээр гуужуулж сорви арилгах эмчилгээ

Нүүрний өргөссөн судасны лазер
Өргөссөн судсыг гэрлийн энергийн тусламжтайгаар улаан хацрыг арилгах лазер эмчилгээ

CO2 лазер
Сорви, нүхжилт, арьсны өнгө алдалт, өнгөц сэвх нөсөө, толбо, үрчлээ арилгах лазер эмчилгээ

Гуянд үүссэн хялгасан улаан судсан торлогийг арилгах эмчилгээ

Лазерийн эмчилгээ

Elos
Гэрлийн энергийн тусламжтайгаар батганы үрэвслийг намдааж нүхжилтийг багасгах үйлчилгээ

Elos- Хацрын улаан арилгах
Хацрын өргөссөн судасжилтыг бууруулж, хацрын улайлтыг багасгаж арилгах үйлчилгээ