Тураах аппаратны үйлчилгээ

CryoLipolisis

VelaShape

MyoStimulation

LipoSonix

АНУ-ын Липосоникс нь өндөр эрчимтэй хэт авианы долгионы тусламжтайгаар мэс заслын бус аргаар илүүдэл өөхийг арилгаж биеийг галбиржуулах үйлчилгээтэй аппарат юм.

  • Нэг ороод л тойргоороо 3-10см хасдаг
  • Үр дүнгээ шууд өгдөг
  • Энэ оны байдлаар дэлхийд байгаа тураах аппаратуудаас үр дүнгээрээ тэргүүлж, эрэлт ихсэж байгаа
  • Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа ИнтерШармд уг үйлчилгээг нэвтрүүлсэн

Мэсийн бус аргаар өөх хайлуулж, арьс чангалж целлюлит арилгах хамгийн сүүлийн үеийн VELASHAPE3 аппарат манайд ирлээ. Анхны үйлчилгээнээс л биеийн тойрог хэмжээ 1-5 см-ээр багасаж, арьс тань мэдэгдэхүйц чангарах болно. Чулуужсан өөхийг эмчийн хяналтан дор хэсэгчилсэн өөх хайлуулах тариа, өөх хайлуулах дусалтай хавсарч болно. VELASHAPE3 нь нэг дор 4 хүчин зүйлээр зэрэг үйлчилдгээрээ бусдаас давуу юм.

1. Хэт улаан туяа - эдийн гүнд нэвтэрч халалт үүсгэх бөгөөд эсэд очих хүчилтөрөгчийн урсгалыг сайжруулж өгснөөр өөхний эсүүдийг хайлуулна.

2. Хоёр туйлт Радио долгион - эдийн гүнд 5-20 мм хүртэл нэвтэрч өөхний эсүүдийг хайлуулж, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэн арьсыг чангална.

3. Вакумт сорогч - бичил цусны эргэлтийг сайжруулж, тунгалгийн урсгалыг эрчимжүүлснээр хайлсан өөхний болон холбогч эдийн үхсэн эсүүд биеэс зайлуулагдах нь хурдасна. Мөн арьсыг индүүдэж толийлгож, уян хатан болгох үйлчилгээ үзүүлнэ. 4. Өнхрүүлэгт массаж - арьсанд ирэх цусны хэмжээг нэмэгдүүлж, бодисын солилцоог хурдасгана, тунгалгийн урсгалыг сайжруулж, арьсны ширхгийг уян хатан болгоно.