Асуулт хариулт

Австралийн Интрасьютикалс брендийг Холливудын одод яагаад бусдаас илүүд үздэг вэ?

Итрасьютикалс компаний эрдэмтэдийн дэлхийд анх удаа гаргаж авсан Итрасьютикалс брендийн гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах гиалуроны хүчил нь маш жижиг 20-100 нанометр молекулын хэмжээтэй тул арьсны хамгийн гүнд нэвтэрч арьсыг чийгшүүлэх, чангалах, цайруулах үйлчилгээтэй дэлхийд цорын ганц бүтээгдэхүүн юм. Бусад брендийн  гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг гиалуроны хүчлийн молекулын хэмжээ нь  молекулын том бүтэцтэй байдаг тул арьсны гүн давхаргад  хүрч  чадахгүй  арьсны гадаргууд үлддэг тул үр дүн төдийлэн үзүүлж чаддаггүй. Мөн хөхний хавдар үүсэхэд өндөр нөлөөлдөг, нарны туяатай урвалд орж арьсыг сэвхдүүлдэг Парабен агуулдаггүйгээрээ бусад брендийн гоо сайхны бүтээгдэхүүнээс ялгаатай. 

 

Австралийн Интрасьютикалс "Улаан Хивсний ёслол”-ын үйлчилгээнд Холливудын одод яагаад амташан дурладаг вэ?

Гиалуроны хүчлийг  шприцээр арьсны дор маш олон удаагийн давтамжтайгаар  тарьж байж  арьсны  гүн рүү  нэвтрүүлдэг  аргыг  гоо сайханчид нийтлэг хэрэглэдэг /Mesotherapy/ байсан. Ингэж нүүрээрээ дүүрэн тариулахад маш их өвдөхөөс гадна  хэдэн өдөртөө хөх алаг болж памбайн хавддаг.

Холливудын одод энэхүү өвдөлтөөс зугтааж, усан оргилуурын дэргэд зогсоход усны бичил  дуслууд салхи даган  нүүр лүү үлээдэг шиг сэнгэнэсэн таатай мэдрэмжийг төрүүлдэг Итрасьютикалсын үйлчилгээг сонгодог. Огтхон ч өвтгөхгүй, 96%-ийн хүчилтөрөгч агуулсан  хийн бөмбөлгөөр даралт үүсгэн молекулын маш бага хэмжээтэй Гиалуроны хүчлийг арьсны бүх давхаргад нэвчүүлдэг. Анхны үйлчилгээний дараа л үр дүн нь шууд мэдрэгдэж арьсыг  нөхөн төлжүүлж, гүн чийгшүүлэн, унжсан арьсыг чангалж дээш өргөн залуу сайхан харагдуулдаг. Ямар нэг сөрөг заалтгүй, жирэмсний үед болон хөхөөр хооллох үед ч орж болдог цөөн тооны гоо заслын үйлчилгээ юм.

 

Интрасьютикалсын Гиалуроны хүчил арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Гиалуроны хүчил нь арьсны уян хатан байдлыг хангах чийгшүүлэх үүрэгтэй хүчил  бөгөөд ойролцоогоор 25  наснаас эхлэн боловсруулалт нь багасч эхэлснээр арьс уян хатан чанараа алдаж хуурайшиж, коллаген, эластины нийлэгжилт багасч үрчлээ үүсч эхэлдэг. 40 нас хүрэхэд арьсан дахь гиалуроны хүчилийн хэмжээ 50 хувь буурж  арьсны хөгшрөлт  цаашид улам хурдацтай  идэвхиждэг тул Холливудын одод бүр залуугаасаа Интрасьютикалсын гиалуроны хүчлээр арьсаа тэтгэснээр наснаасаа залуу харагддаг.

 

Алдарт Мадоннагийн залуу харагддагын нууц нь юу вэ?

Пептид болон миорелаксантууд нэгдлийн найрлага агуулсан Atoxelene ийлдэс нь «Botox» тарилгыг орлох боломжтой бөгөөд нүүрний хөдөлгөөнийг даган үүссэн өнгөц үрчлээг арилгаж, гүн үрчлээг 2 дахин багасгаж,  арьсны  хөгшрөлтийн  явцыг 60 хувь бууруулах үйлчилгээтэй юм.  Ингэхдээ ботоксоос ялгаатай нь  булчингууд хөдөлгөөнгүй болох бус харин суларч, чөлөөтэй уян хатан болж, эластин коллагены шинэ эд боловсрох үйл явцыг эрчимжүүлдэг.