Италийн Byothea бренд

 

 

 ГАЗАР ДУНДЫН ТЭНГИСИЙН КОЛЛАГЕНИЙ ГАЙХАМШИГ

 

Итали улсын тэргүүлэх 5 том гоо сайхны компаний нэг болох Pettenon Cosmetics Group нь Италийн зүрх болсон San Martino Di Lupari хотод 1946 оноос хойш мэргэжлийн гоо сайхан, үс арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Италийн шилдэг компаниар шалгарч, дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлсэн юм. SPA, биеийн арчилгаа, мэргэжлийн гоо сайхны Byothea брэнд /Биатэя/, үс арчилгааны Fanola Oro Therapy брэндийн бүх бүтээгдэхүүнүүдийг Газар дундын тэнгисийн 650 метрийн гүний усны үндсэн дээр Европын Холбооны Улсын чанарын стандартын дагуу үйлдвэрлэдэг. Газар Дундын тэнгисийн гүний ус нь 1-рт дэлхийн хамгийн цэнгэг цэвэр ус, 2-рт эрдэс болон бичил элементүүдээр нэн баялаг тул арьсыг чангаруулж чийгшүүлэн, өнгөлөг гэрэлтсэн болгодог юм. Биеийн арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь арьсны уян хатан байдлыг хариуцдаг коллаген уураг агуулдаг. 

  Бүтээгдэхүүний жагсаалт        

Дэлхий дээр нийт 28 төрлийн коллаген байдгаас далайн коллаген нь бүтцээрээ хүний коллагентэй хамгийн ижил төстэй тул арьсны эпидермис давхаргаар чөлөөтэй нэвчиж сайн шимэгдэн, эс хооронд коллаген нөөцийг бий болгодог. Далайн уураг нь асар их хэмжээний ашигт амин хүчлүүдийг агуулсан байдаг тул арьсыг чийгшүүлж залуужуулах онцгой нөлөөтэй юм. Коллагентэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтэрхий эрт залуу наснаасаа хэрэглэвэл арьсны хөгшрөлтийн үйл явцыг хурдасгаж эсрэг үр дүнд хүргэдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Хүний бие махбодь нь өөрөө коллагенийг боловсруулдаг боловч нас нэмэгдэх тусам коллагений нийлэгжилт багасч нэгэнт алдагдсан коллаген эргэж нөхөгддөггүй. 70 жилийн түүхтэй Byothea брэндийн бүтээгдэхүүнүүд нь хүний биед аюултай парабен, спирт, хиймэл өнгө оруулагч, үнэртүүлэгч зэргийг огт агуулдаггүй учир бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс онцгой давуу чанартай, өндөр үр дүнтэй юм.

 

                ДЭЛГЭРЭНГҮЙ >>>

 




ДЭЛГЭРЭНГҮЙ >>>

 



        
ДЭЛГЭРЭНГҮЙ >>>

 



    
ДЭЛГЭРЭНГҮЙ >>>

 


 Нийт бүтээгдэхүүний жагсаалт