Liposonix

 Liposonix 
Илүүдэл өөхнөөс ийм хурдан салах арга урьд хожид хэзээ ч байгаагүй.  Гоо сайхны мэргэжилтнүүд ч үүнийг  хүлээн зөвшөөрч байна. АНУ-д үйлдвэрлэгдсэн Липосоникс нь өндөр эрчимтэй хэт авианы долгионы тусламжтайгаар мэс заслын бус аргаар илүүдэл өөхийг арилгаж биеийг галбиржуулах үйлчилгээтэй аппарат юм. Ижил төстэй бусад  гоо сайхны аппаратуудаас ялгаатай давуу тал нь Липосоникс  нь  асуудалалтай хэсэгт цэгийн нарийвчлалтай үйлчилгээ үзүүлснээр нэг удаагийн оролтоор  хүссэн үр дүнг богино хугацаанд  гаргадаг юм. 
Өндөр эрчимтэй хэт авианы долгионыг тодорхой даралтаар  тусгай цорго ашиглан  хэт авиан давалгаа үүсгэн биеийн тодорхой хэсэгт чиглүүлснээр өөхөн эдийг 65 хэм хүртэл халаадаг. Ингэснээр өөхөн эд бүрэн шатаж хайлдаг. Арьсанд энэхүү халуун нь ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин эсрэгээрээ арьсны дээд давхрага  чангарч толигор сайхан болдог.