Педикюр

Дэлгэр зуны халуун өдрүүдэд онгорхой гутал өмсөж явахад хөлд хичнээн таатай байдаг билээ. Харин ингэхийн тулд эртнэээс хөлийнхөө гоо сайханд анхаарах хэрэгтэй гэдгийг та мэдэх үү? Тэр дундаа хөлнийхөө хумсанд. Хөлний хумс гэдэг яах аргагүй сайхан хөлний салшгүй хэсэг нь байдаг. Тиймээс бусдын харцыг татаж санаа алдан атаархуулах сайхан хөлтэй харагдахыг хүсвэл танд мэргэжлийн өндөр зэрэглэлийн педикюр зайлшгүй шаардлагатай.
 
  
 Хэрхэн эрүүл сайхан хөл, хумстай байх вэ? 
Мэргэжлийн гоо сайханч нь таны хөлний хумсыг тойрсон илүүлэл арьс махыг авч хумсыг тань хуурайдаж өнгөлөхөөс гадна таны хүслээр өнгө гаргаж лаакаар будна. Манай хөл арчилгааны процедур таны хөлийг үзэсгэлэнтэй сайхан болгож бүрэн дүүрэн таашаал өгөх болно. Та бүтэн өдрийн турш сэтгэл өөдрөг харц дээгүүр алхална.  Мөн таны хөлөнд тайвшруулах иллэг массаж хийж арьсны хуурайшилт үхжилтээс хамгаалах тосон түрхлэг хийн  хөлний эвэрийг арилгана. Ингэснээр таны хөл нялх хүүхдийн хөл шиг торгомсог зөөлөн болж гялалзсан сайхан харагдана. Манай мэргэжлийн гоо сайханчид маань танд чанартай үйлчилгээ үзүүлээд зогсохгүй  танд бүрэн дүүрэн зөвөлгөө өгөх  анд   найз чинь ч болох юм.