Танилцуулга

 
 
 
 
 
 

Австралийн Интрасьютикалсын  хүчилтөрөгчийн  аппарат нь дэлхийн 30-аад орны «люкс» зэрэглэлийн эмнэлэг, гоо сайхны салоны мэс засалч, арьсны эмч нар болон дэлхийн супер оддын  сонголт юм.  Мадонна, Парис Хилтон, Ким Кардашьян, Филипп Киркоров, Наоми Кэмпл, Джастин Тимберлейк, Миранда Керр, Опра Уинфри  гэх мэт алдар нэртэй дуучид, жүжигчид, загвар өмсөгч, ТВ ийн хөтлөгч гэх мэт  оддын байнгын хэрэглээ болсон.

 Дэлхийн Одод яагаад  Интрасьютикалсын процедурыг сонгодог вэ?      
                                        
Одоог хүртэл  бусад гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг гиалуроны хүчлийн молекулын хэмжээ нь хүний  арьсны сүвээр  нэвчих хэмжээний жижигхэн байж чадахгүй, молекулын том бүтэцтэй байдаг тул арьсны гүн давхаргад  хүрч  чадахгүй гадаргуу дээр  үлддгээс  үр дүн төдийлэн үзүүлж чаддаггүй. Тиймээс гиалуроны  хүчлийг шприцээр арьсны дор маш олон удаагийн давтамжтайгаар  тарьж байж  арсны  гүн рүү  нэвтрүүлдэг  хэрцгий аргыг гоо сайханчид ихээр ашигладаг.  Ингэж нүүрээрээ дүүрэн тариулахад маш их өвдөлт зовиур  үүсэхээс  гадна  хэдэн өдөртөө хүний нүүр  харахын аргагүй  хөх алаг болж памбайн хавддаг.
 Харин  Австралийн  Интрасьютикалс компаний
эрдэмтэдийн  гаргаж авсан  гиолуроны хүчил нь  20-100 нанометр хэмжээтэй  маш  жижиг молекултай тул арьсны сүвээр чөлөөтэй нэвтэрч  арьсны  бүх давхаргад  очиж үйлчилдгээрээ бусдаас хол давуу юм.  Дээр нь  Интрасьютикалсын хүчилтөрөгчийн аппарат нь  96 хувийн хүчилтөрөгчийн  даралтаар бөмбөлгөн хий үүсгэн тус  гиалуроны хүчлийг  арьсны бүх давхаргад  давхар  нэвчүүлдэг гээд боддоо.  Гайхамшиигтай байгаа биз! Энэ үед усан оргилуурын дэргэд зогсоход усны бичил  дуслууд салхи даган  нүүр лүү үлээдэг шиг сэнгэсэн таатай сайхан мэдрэмжийг төрүүлдгээрээ  оддын хүслийг өөрийн эрхгүй татдаг байна.  Хүчилтөрөгчийн бөмбөлөг нь  арьсны ямар ч жижиг зайгаар нэвтрэн орох чадвартай, учир нь арьс өөрөө амьсгалдаг  бичил нүхтэй юм.
Ийм төрлийн процедурыг Интрасьютикалс компаниаас өөр хаана ч хараахан гаргаж чадаагүй дэлхийн цор ганц технологи юм.  Интрасьютикалс  процедур нь  анхны оролтоороо л арьсыг бүхэлд нь чийгшүүлж,  эрүүл,  торгомсог зөөлөн,  уян налархай болгож  залуу сайхан харагдуулдаг. Ямар нэг сөрөг заалтгүй,  өвдгөх мэдрэмж огтхон ч   төрүүлэхгүй, бүх төрлийн арьсанд тохиромжтой,  жирэмсний  үед болон хөхөөр хооллох үед  ч хэрэглэх  бүрэн боломжтой юм шүү.

  Австралийн Intraceuticals – процедур яагаад их богино хугацаанд үр дүнгээ өгдөг вэ? 

Маш энгийн.  Интрасьютикалс  процедурын гиалуроны хүчил нь  ийлдэс, антиоксидант, коллаген, витамин А,С,Е, ногоон цай, алоэ вера, пептид зэрэг арьсанд  маш их шим тэжээлтэй байгалийн гаралтай найрлагуудыг агуулдаг тул  анхны үйлчилгээний дараа л үр дүн нь шууд мэдрэгдэж арьсыг  нөхөн төлжүүлж, гүн чийгшүүлэн,  унжсан арьсыг чангалж дээш өргөн залуу сайхан харагдуулдаг.  Харин бусад гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах гиалуроны хүчилд ийм найрлага агуулагдаагүй  байдаг.
Интрасьютикалс нь дэлхийн 61 улсад салбар нэгжтэй буюу  зөвхөн 5 одтой  VIP зочид буудал, люкс зэрэглэлийн SPA салон,  ноёд хатагтай нарт зориулагдсан нэр хүндтэй амралт зугаалгын газруудад л  албан ёсны борлуулагчийн эрхээ олгодог босго өндөртэй корпораци юм. 
Харин "Интер Шарм” оддын салон нь  энэхүү болзолыг хангасан  Монголын цор ганц салон болж 62 дахь салбарыг нь албан ёсоор Монголд нээлээ.  
"Интер Шарм” оддын салон нь  Маникюр, Педикюр, Үсчин,  Гоо сайхан, Сормуус,  Бүтэн биеийн  массаж, SPA зэрэг гоо сайхны иж бүрэн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх буюу  хэрэв хүсвэл Интрасьютикалсын хүчилтөрөгчийн аппаратны үйлчилгээг
Эрхэмсэг таны  захиалсан цагт  гэрт тань дуудлагаар очиж үйлчлэх болно.   

 

 

 

 

 

 Intraceuticals "Red Carpet” Procedure - Интрасьютикалсын ”Улаан Хивсний ёслол”-ын үйлчилгээ 

 Мадоннагийн аялан тоглолтоороо авч явдаг Австралийн Интрасьютикалсын хүчилтөрөгчийн  аппаратын тухай Холливүүдад мэдэхгүй хүн гэж үгүй. Цагийн дараа л "Улаан Хивсний ёслол”-д оролцох гэж байгаа Холливүүдын одод Интрасьютикалсын "Red Carpet” Procedure  хэмээн нэрийдэх аппаратны үйлчилгээг зайлшгүй хийлгүүлдэг учраас арьс нь хоромхон хугацаанд сэргэж, тайзан дээр эрүүл өнгөлөг булбарай зөөлөн, гялалзсан сайхан харагдуулж, гоо сайхны гайхамшигтай үр дүнг мэдрүүлдэг  тул  Интрасьютикалс нь нэн чухал арга хэмжээний үед үзэсгэлэн гоо төгс  төгөлдөрийн баталгаа болдог.

 

 

 

 Интрасьютикалс нь  – Арьсны лазер эмчилгээг үндэслэгч, IPL-ийн үндэслэгч 

 болон пластик мэс заслын эмч  нарын сонголт юм