Танилцуулга

"InterCharm” гоо сайханы өргөө нь 2015 оноос "Дэлхийн шилдэг технологийг Монголд” уриатайгаар Эрхэмсэг гоо бүсгүйчүүд,  ноёд хатагтай та бүхэндээ дэлхийд тэргүүлэгч дэвшилтэт технологоор бүтээгдсэн  гоо сайхны  шилдэг аппарат, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэж ирэхийг зорин ажилласаар ирсэн билээ.

30-аад орны «люкс» зэрэглэлийн эмнэлэг, гоо сайхны салоны мэс засалч, арьсны эмч нар болон дэлхийн супер оддын  сонголт болсон Австралийн "Интрасьютикалс” брэндийн албан ёсны төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөгдсөн
 

-Гоо сайхны салбарын  эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн  бүтээл болох  хэт авианы тусламжтайгаар ямар ч мэс хүргэлгүйгээр нүүрний  булчинг чангалан арьсыг өргөгч АНУ-ын Ulthera аппаратын үйлчилгээ 

-Итали улсын тэргүүлэх 5 том гоо сайхны компаний нэг болох Pettenon Cosmetics Group-ийн Европын Холбооны Улсын чанарын стандартын дагуу үйлдвэрлэдэг  SPA, биеийн арчилгаа, мэргэжлийн гоо сайхны Byothea брэнд /Биатэя/

-2016 оны Италийн шилдэг үсний эмчилгээ болох Далайн эрдэс гиалуроны хүчил, 24 каратын алтны агууламжтай Fanola Oro Therapy брэндийн бүтээгдэхүүнүүд 

-Хумс арчилгааны 100 гаруй жилийн туршлагатай, автомашины үйлдвэрлэлд тэргүүн байр эзэлдэг Мерседес бенз компаний шинээр үйлдвэрлэгдэж буй машины өнгийг гаргадаг Дэлхийд №1 брэнд болох Герман улсын  LCN брэнд зэрэг шилдэг бүтээгдэхүүниүүдийг монголд анх удаа нэвтрүүлэн үйлчилж байна.

Эмнэлгийнхээ арьс гоо заслын эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадвар, мэдлэгийг  дээшлүүлэх зорилгоор Итали, Герман, Австрали, Солонгос улсаас мэргэжлийн эмч, гоо сайханч урьхаас гадна Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв, Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэгтэй хамтран сургалт зөвлөгөө явуулах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажилладаг билээ.

Бид амжилтаа ахиулан Монголынхоо гоо сайхны салбарт шинэ технологи дээр шилдэг мэргэжилтэнг бэлтгэх зорилгоор Германы нэр хүнд бүхий  LCN INTERNATIONAL BEAUTY ACADEMY-н албан ёсны төлөөлөгчөөр томилогдон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох сургалтуудыг явуулж эхлэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.