Өөхөн хуримтлалд, Баяртай! гэх цаг ирлээ

Cryolipolysis 
Илүүдэл өөх болон арьсан дорхи өөхний  эдийг хөлдөөж  мэс хүргэлгүйгээр  биеээс гадагшлуулах процесс юм.
Өөхөн эс: Өөхөн эс нь булчинг хамгаалах, холбох,  дотор эрхтнүүдийг хүйтнээс хамгаалах үүрэгтэй. Гэсэн хэдий ч дангараа хүйтэнд  маш мэдрэмтгий эс юм. Криолиполизийн мөн чанар нь өөхөн эсийг хүйтнээр хөлдөөж устгах  үйл явдал юм. Өөхөн эс нь бие дааж дулааныг бий болгож чаддагүй. Тиймээс  урт хугацааны хүйтэн нь түүний хувд үхэл л  гэсэн үг. Уг аппаратурт өртсөн эс завсрын зөөвөрлөлтөнд агуулагдах  өөхөн эсийн мембрам нь  бусад үлдэгдэл бодисын  солилцооны адилаар бие эрхтнээс байгалын  жамаар гадагшилдаг.
Процедурын  явцад  тусгай  төхөөрөмжийн  хөргөх элементүүдийн  нөлөөгөөр  өөхний  атираа   бөөгнөрч жижгэрдэг буюу апликатор  доторх   вакуум орчинд  өөхний эс хүйтний нөлөөллөөс  нягтаршин барьцалддаг. Улмаар өөхөн  эс бүрэн устаж үлдэгдэл хаягдал нь байгалийнхаа жамаар бие организмаас сарын дотор бүрэн  гадагшилна. 

 
 
 
  
МИОСТИМУЛЯЦИЙН АППАРАТ
Миостимуляцын аппаратыг анх Сансарын нисгэгчдэд зориулан зохион бүтээсэн. Сансарын нисгэгчид дэлхийн таталцах хүчний тойргоос гарч жингүйдэн олон сар болоход булчингийн ажиллагаа зогсож бүх биеийн булчин хатингаршиж эх дэлхийдээ ирээд хэвтрийн хүнд өвчтөн мэт хэдэн сар, жилийн турш нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Мэргэжилийн эмчид үзүүлэн хамгийн сайн гэх эмчилгээг хийлгээд ч нэгэнт хатингиршсан булчин хэзээ ч хуучин байсан шигээ сэргэхгүй байв. Эндээс улбаалан эмч эрдэмтэд миостимуляцийн аппаратыг зохион бүтээсэн бөгөөд тэр цаг мөчөөс эхлэн сансарын нисгэгчдэд булчин сулралын асуудал үүсээгүй. Сүүлийн үед миостимуляцийн аппаратыг улам сайжруулж олон нийтийн худалдаанд гаргаж ирсэн нь энэ аппарат нь зөвхөн сансрын нисэгчдэд зориулсан бус юм гэдгийг харуулж байна. 
Миостимуляцийн аппарат нь цахилгаан гүйдлийн 4-н функцээр хүний биеийг цочроодог бөгөөд энэ нь ямар нэгэн өвдөлт зовиур ачаалал өгөхгүйгээр хэвтрийн хүн байсан ч дасгал хөдөлгөөн хийсэн мэт нөлөөтэй байдгаараа маш гайхамшигтай аппарат юм. Миостимуляцийн аппаратанд орсоноор таны цусан хангамж тунгалагын системийн эргэлт сайжирна, булчингийн жин нэмэгдсэнээр өөхийг хайлуулна. Целлюлитийг арилгаж арьсыг өргөж чангална. Мөн унжсан хөхийг чангалж томруулна.
Миостимуляцын аппаратанд дараах хүмүүс орно. Үүнд:
  • Хэт таргалалт болон жингийн илүүдэлтэй хүмүүс
  • Булчингийн сулрал, булчингийн хатингаршилтай хүмүүс
  • Хэвлий, гуяны хэсгийн целлюлиттэй хүмүүс
  • Бугалга шилбэний таргалалттай хүмүүс турж эрүүлжих зорилгоор тус тус хэрэглэнэ.
Халдаг хөнжилд орсноор хүний цусны эргэлт сайжирч арьс гүнээ хүртэл цэвэрлэгдэж, амьсгалж эхэлдэг тул арьсны бүх нүх сүв онгойж, 30 хувь хүртэл илүүдэл бодисууд биеэс зайлагддаг.  Мөн илүүдэл жинтэй хүмүүс халдаг хөнжилд орсноор гуя, өгзөг, бэлхүүсний илүүдэл өөхнөөс сална. Миостимуляцын аппараттай цуг халдаг хөнжил хэрэглэх нь үр дүнг улам сайжруулдаг.