Үсчин

Нүрнийхээ хэлбэрт тохируулан үсээ засуулах, үсний хэв маягаа хэрхэн өөрчлөх, гэмтэлтэй үсний эмчилгээг хэрхэн хийх зэрэг үнэ төлбөргүй зөвлөгөөг танд өгөх болно. Манай салон  нь 1952 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа 65 жилийн арвин туршлагатай үс арчилгааны салбарын дэлхийн хамгийн анхдагч корпораци болох Италийн Biotea Lakme, Английн Label брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд энэхүү компаний бүтээгдэхүүнүүдээр дараах үйлчилгээг үзүүлж байна . Үүнд: 
  • Гоёлын болон энгийн үс засалт
  • Гэмтэлтэй үсний цогц эмчилгээ
  • Бүх төрлийн  буржгар болон шулуун хими
  • Бүх төрлийн өнгөөр үс будах  
  • Үс тайралт 
  • Эрэгтэй үс засалт гэх мэт 
Эмэгтэй хүний  гадаад төрхөнд  үс маш том байр суурийг эзэлдэг. Тиймээс эмэгтэй хүн болгоны  үс нь эрүүл, гялалзсан, засалт нь өөртөө  төгс зохицсон байхыг манай салоны үсчид  зорилгоо болгон ажиллацгаадаг. 
 
    
 
Зарим хүмүүс  гоо сайхны салоны үсний процедурыг гэртээ хийх гэдэг. Харин манай мэргэжилтнүүд үс арчилгааны чанартай  үйлчилгээг салонд  хийлгэхийг  зөвлөдөг юм. Учир нь  үсний бүтцийг  хормын дотор сайжруулна хэмээн гайхамшигтайгаар олон нийтэд  рекламдаж байгаа тэдгээр бүтээгдэхүүн  хэрэгслүүд нь   гэрийн нөхцөлд  төдийлөн үр дүн авчирдаггүй. Харин жинхэнэ  мэргэжилтнүүдэд өөрийн гэсэн ажлын  ур чадавар, нууц жор, нууц технологи гэж байдаг тул тэд түүнийгээ салоныхаа  багаж төхөөрөмжтэй хослуулан гайхамшигтай үр дүнг гаргацгаадаг.                                                         

 
Загварлаг үс нь орчин үеийн эмэгтэйн дүр төрх мөнөөс мөн. Таны үс таны имидж юм. Манай салоны мэргэжлийн үсчид сонгодог,  авангард, гоёлын гэх мэт маш олон төрлийн хэв маягаар таны үсийг засах болно. Мөн үйлчлүүлэгчийн нүүрний төрхөд тааруулахаас гадна хувцаслалтынх нь донж, хэв маягт нь тааруулан үсийг засах болно. Зөв сонгосон үсний засалт загварлаг дэгжин харагдуулдаг. Тиймээс мэргэжлийн хүнээр зориулалтын газарт нь үсний процедурыг хийлгэх нь илүү олон давуу талтай юм шүү. Үр дүнд нь таны үс бат бөх, эрүүл гялалзсан дүр төрхийг олж үсний тань засалт гадна төрхийг тань илүү үзэсгэлэнтэй  дэгжин чамин харагдуулах болно.