Цаг хугацааг буцаагч Elos

Уг процедурт ороход таагүй зүйл огтхон ч байхгүй. Процедурын үндсэн арга нь гиперпигментаци буюу нөсөө толбын идэвхжил болон судасны эмгэгийг арилгах юм. Ийм арьсны эмгэг нь ихэвчлэн арьсны гүнд оршдог тул дээд давхарга буюу эпидермисийг гэмтээлгүйгээр түүнд нөлөөлөхөд маш хэцүү байдаг. Урьд өмнө нь үндсэндээ 2 аргыг ашигладаг байсан. Лазерын цацраг буюу импульсийн хүчтэй гэрэл гэсэн. Эдгээр нь тухайн гэмтэлтэй хэсгийг биш арьсны бүх давхрага болон хүрээлэн буй эд эсэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна арьс түлэх эрсдэл маш өндөр байв.

Харин орчин үеийн энэхүү технологи нь ямар ч эрсдэлгүй бас ямар нэг өвтгөх ч юмуу таагүй мэдрэмж огт төрүүлэхгүй. Лазерын цацрагтай харьцуулахад хэт туяа цацраг гаргахгүй, арьсны дээд давхрагыг цочроохгүй гэдгээрээ илүү давуу талтай . Мөн тус гайхамшигт технологи нь цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоог идэвхжүүлэн тунгалагийн системийг цэвэрлэснээр өөхөн давхрага ба целлюлитийг давхар арилгана.